Monday, November 14, 2016

Компьютерийн сүлжээ




Сүлжээ
Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер, бусад мэдээллийн төхөөрөмжүүдийн (хэвлэгч, камер...) цогцолбор байгууламж кабелаар болон агаараар долгионоор холбогдож ажиллахыг хэлнэ. Компьютерийн сүлжээний ачаар хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд нь мэдээллийн нөөц ба боломжуудыг хоорондоо хуваалцаж хүний бүтээмжийг өсгөж, мэдээллийг улам баяжуулж чанаржуулж өгдөг.
Сүлжээний байрлалууд


Сүлжээний техник хангамж
Сүлжээний зангилаануудыг хооронд нь холбохын зориулалттай үндсэн техник хангамж бүх сүлжээнд байдаг. Үүнд, Сүлжээний интерфэйсийн карт буюу Сүлжээний карт (network interface card, NIC), Бриж буюу Гүүр, Хаб, Свич, Рүүтэр буюу Замчлагч орно. Үүний зэрэгцээ тус үндсэн техник хангамжийг хооронд нь холбох арга хэрэгтэй (энэ нь ихэнх үед Категори 5 UTP кабель байна). Cat5-аас гадна микродолгионон холболт (IEEE 802.12), шилэн кабель хэрэглэж болно.Техник хангамжинд

·         Рипийтэр/Давтагч

·         Хаб

·         Бриж/Гүүр

·         Свич

·         Рүүтэр/Замчлагч/Чиглүүлэгч

Байдаг.
Сүлжээний карт (өөрөөр сүлжээний адаптэр, сүлжээний интерфэйсийн карт ч гэдэг) нь компьютерийн сүлжээгээр компьютерүүд хоорондоо харилцах боломжийг олгодог техник хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руух физик хандалтыг олгодог ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг бүрдүүлнэ.
Рипийтэр нь дохиог хүлээн аваад хэрэггүй шуугианыг арилгаж, дахин генерацлаж, илүү өндөр чадлын түвшинд буюу саадын нөгөө тал руу дахин дамжуулдаг (ийнхүү дохио нь сулралгүйгээр илүү урт зайг туулах боломжтой болно) электроникийн төхөөрөмж юм. Мушгиа кабелиар хийгдсэн Этернэт сүлжээний хувьд 100 метрээс хэтрэх кабельд рипийтэрийг ашиглах шаардлагатай. Рипийтэр нь OSI загварын физик түвшинд ажилладаг.
Сүлжээний хаб нь олон порттой, ирсэн пакетийг бүх порт руугаа шууд цацдаг төхөөрөмж. Ингэх үед фрэймийн зорьсон хаяг нь broadcast хаяг руу солигдохгүй. Гантуяа[7]Хаб нь OSI загварын физик түвшинд ажиллана.
Сүлжээний бриж нь OSI загварын өгөгдөл холболтын түвшинд (2-р түвшин) сүлжээний сегментүүдийг холбодог. Бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу өгөгдлийг цацна. Гэхдээ хабаас ялгаатай нь MAC хаягуудыг аль портод байгааг тогтоож авдаг. Иймд нэгэнт порт, хаягийг нийцүүлсэний дараа тэрхүү хаяг руу явуулсан өгөгдлийг зөвхөн тохирох портод дамжуулна.
Портууд дээр ирсэн фрэймүүдийн эх үүсвэр хаягийг ажигласны үр дүнд брижүүд нь порт, хаягуудыг нийцүүлдэг. Портод фрэйм ирсний дараа эх үүсвэр хаяг нь хадгалагдан, бриж нь тус MAC хаягийг ирсэн порттой холбоотой гэж үзнэ. Мэдэгдэхгүй байсан зорьсон хаягтай фрэйм ирэхэд бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу фрэймийг цацдаг.
Брижүүд гурван үндсэн төрөлд хуваагдана:
·         Local bridge: LAN-гуудыг шууд холбоно.
·         Remote bridge: LAN-гууд хооронд WAN-г бүтээхэд хэрэглэгддэг. Ийм төрлийн брижэд холболт нь эцсийн сүлжээнээс уда.
Свич нь OSI загварын хоёрдугаар түвшний фрэймүүдийг MAC хаягаар нь портууд хооронд урагш дамжуулж, шүүдэг төхөөрөмж юм.[8]
Свичийн хабаас ялгаатай нь холбоо явагдах ёстой портууд хооронд л фрэймүүдийг дамжуулдаг. Свич нь мөргөлдөөний талбарыг задалдаг ч өөрийгөө цацалтын талбар гэдэг. Тус төхөөрөмж нь фрэймүүдийг MAC хаягаар нь дамжуулдаг. Свичэд ихэвчлэн маш олон тооны порт байх бөгөөд төхөөрөмжүүдэд одон топологийг байгуулах ба нэмэлт свичүүдийг холбох боломжтой болгоно.[9]
Зарим свичүүд нь 3-р түвшний хаяглалт, эсвэл өөр логик түвшнүүдийн хувьд рүүтинг хийх чадвартай бөгөөд эдгээрийг олон түвшинт свич (multi-layer switch) гэнэ. Худалдаанд свич гэсэн үгийг хаяг, ачаалал, агуулгаар нь өгөгдлийг ангилж дамжуулдаг рүүтэр, бриж, URL заагч гэх мэт төхөөрөмжүүдийг илэрхийлэхэд ашиглах тохиолдол бий.
Рүүтэр буюу Замчлагч, Чиглүүлэгч нь OSI загварын 3-р түвшний мэдээллийг боловсруулж ашиглан пакетуудыг сүлжээ хооронд дамжуулдаг төхөөрөмж юм. Олон тохиолдолд энэхүү мэдээлэл нь рүүтинг (чиглүүлэх) хүснэгттэй (routing table, мөн forwarding table) хамтаар боловсрогддог. Рүүтэрүүд нь тус хүснэгтийг ашиглан пакетийг цааш дамжуулах интерфэйсээ сонгодог.
Сүлжээг ашигласнаар ....
·         Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйлмессенжэр, чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
·         Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.
·         Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
·         Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
·         Мэдээллийг хадгалах.
·         Аюулгүй байдал.
·         Хурд.



Ном зүй: https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BC%D0%BF%D1%8C%D1%8E%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%81%D2%AF%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D#.D0.A2.D0.B5.D1.85.D0.BD.D0.B8.D0.BA_.D1.85.D0.B0.D0.BD.D0.B3.D0.B0.D0.BC.D0.B6.D0.B8.D0.B9.D0.BD_.D2.AF.D0.BD.D0.B4.D1.81.D1.8D.D0.BD_.D0.B1.D2.AF.D1.80.D1.8D.D0.BB.D0.B4.D1.8D.D1.85.D2.AF.D2.AF.D0.BD

Related Posts:

  • Компьютерийн сүлжээ Сүлжээ Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер, бусад мэдээллийн төхөөрөмжүүдийн (хэвлэгч, кам… Read More
  • Англи хэл зүгшрүүлэх үгс Tung Twisturs She sells sea shells at the sea shore but the sea shells she sells… Read More
  • Ардын Хатанбаатар Магсаржав Ардын Хатанбаатар Магсаржав 1927 оны 9 сарын 3-нд төрсөн. Тэрээр  Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч,… Read More
  • Step боловсролын төв Сургуулиа төгсөөд шууд ТЭТГЭЛЭГТ хамрагдан суралцъя 2+тэтгэлэг Хятад хэлний бэлтгэл Та гадаадын их сургуулиудад тэтгэлэгтэй сурахыг хүсэж байна уу. S… Read More

0 comments:

Post a Comment