Ардын Хатанбаатар Магсаржав 1927 оны 9 сарын
3-нд төрсөн. Тэрээр Монголын цэргийн нэрт
жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны 2 сарын 15-наас 1921
оны 3 сар хүртэл ажилласан ерөнхий сайд байжээ.
Уг гарал, бага нас
Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж
Сандагдоржийн хүү болон төржээ. 11н насандаа сайн ноён аймгийн хошуу ноён
Ганжуржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25н нас хүртлээ шавь суусан байна.
1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын
жасаанд тохоон томилогдсон байна.
1911 оны Үндэсний хувьсгалд
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо
зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах
шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан
байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар
Дамдинсүрэнгийн хамтаар
томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг
буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний
хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын
Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор
шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж
ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан
боловч Хаант Орос улс Хятад, Японтай эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул
түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог
дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг
дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.
Ардын хувьсгалд
1919 оны намар Хятадын генерал Сю
Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц
бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд
нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино
хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч
1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан
цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл
Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж
устган гавьяа байгуулжээ.
1922 онд ердийн цэргийн яамны сайдаар
тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж
МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.
1924 онд МАХН-ын төв хорооны
гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ.
Гавьяа шагнал, дурсгал
Богд хаант Монгол улсын засгийн
газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор
шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос УлсынЗасгийн Газраас Байлдааны
гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм
цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх
зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн
бунхалсан байна.
1998 онд Монгол Улсын Засгийн Газрын
39-р тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг Ардын
Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит сургууль болгосон.
0 comments:
Post a Comment